Аугаа эх орны дайны туршид Зөвлөлт холбоот улсад морьдоор тусалсан ганц орон бол Монгол байлаа. Дайны эхний өдрөөс л фронтод бэлэг хуримтлуулж эхэлсэн бөгөөд бэлгийн дийлэнх хувийг монгол морьд эзэлж байсан түүхтэй. Тэр ч бүү хэл 1942 оны гуравдугаар сараас фронтод морьд бэлэглэх ажлыг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж эхэлсэн байдаг.
Тиймээс энэ онд тохиож буй ялалтын 70 жилийг тохиолдуулан түүхэн ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан монгол морьдын хөшөөг Москва хотноо байрлуулахаар болжээ. Дайны хүнд нөхцөлд их буу чирэн чинээгээрээ зүтгэж буй морьдын хөшөөг УБТЗ-ын хамт олон үнэгүй тээвэрлэж, Москва хотноо хүргээд байгаа бөгөөд ялалтын баярын өдөр байрлуулах аж.
У.ХҮСЛЭН