Хэрэглэсэн, ууттай цайг хогийн сав руу чулуудахаа түр азнаарай.
- Гар хуруугаа багахан эсгэж, хорхойд хазуулбал үүгээр шавьшихад өвчин, хавдар нь бууна.
- Доод зовхи сүүдэртэнхарлаж, ядарсан үед хогийн сав руу орох “тушаал” авсан цайг бүлээн усанд дүрээд нүдэн дээрээ тавиарай.
- Гутлаас тань эвгүй үнэр гараад байна уу. Тэгвэл дүрдэг цай болон хаягдлыг нь ч хамаагүй гутлынхаа урд хэсэгт хийгээд, хонуулахад гайхалтай үр дүн мэдэрнэ.
- Мөн уусан цайг нойтон байхад нь хүнсний сод шингээгээд хөргөгч, хувцасны шүүгээнд хонуулаад үзээрэй. Элдэв үнэр нь дарагдаж, хүнсний бүтээгдэхүүнд гаж амт орохгүй .
- Ер нь цай хүчиллэг орчин бий болгодог учраас аяга, таваг, сав суулга угаахад хэрэглэж болно. Юуны өмнө угаах савнуудаа нөгөөх цайны хамт бүлээн устай саванд хийгээд, хэдэн минут байлгаарай. Тэгээд цэвэр усаар зайлахад л тосгүй цэвэр болсон байна.
-
Гэрт шоргоолж, шавьж, тэр бүү хэл хулгана үүрлэх нь бий. Тэгвэл мөн л цай аминд орно. Ингэхийн тулд хэрэглэсэн цайнуудаа цуглуулж байгаад гэрийн “буг”-нууд гүйлддэг газарт тавиарай. Хэсэг хугацааны дараа тэдгээрийг харахаа болино. “Сүнс” нь зайлаад, зугтах гэнэ.