“Ауди” компани ус, агаараас түлш гарган авч, шатахууны салбарт шинэчлэл авчирсан тухайгаа мэдээлжээ. Германы машин үйлдвэрлэгч тус компани нүүрсхүчлийн хийг агаар, ургамлаас гарган авч, устай хольж, түлшийг орлох чадвартай “цэнхэр нефть” хэмээх шингэн гарган авсан байна.
Тус компанийн инженерүүдийн баталж буйгаар шинэ технологийн түлш нь газрын тосыг хэмнээд зогсохгүй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй, дизель хөдөлгүүртэй автомашины дууг багасгадаг зэрэг олон давуу талтай гэнэ. Тасалгааны хэмд байхдаа техникийг зэврүүлж, эвдлэхээс өөр шинж чанаргүй байдаг усыг 800 хэм хүртэл халаахад ашигтай шингэн болж шинж чанараа өөрчилж буйг ашиглан эл түлшийг гаргаж авчээ.
“Ауди” шинэ түлшээ хэдийнэ Германы Боловсрол шинжлэх ухааны сайдын албаны машинд туршиж, чанарыг нь шалгуулаад амжсан байна.
О.УНДРАЛ