Контемпорари гэрэл зургийн “Линзний урлаг” цахим сэтгүүлээс зохион байгуулдаг “Exposure” олон улсын гэрэл зургийн уралдаан тав дахь жилдээ болж байна. “Нью-Йорк таймс”, “ABC news” зэрэг томоохон мэдээллийн компани хамтран зохион байгуулдаг уг уралдаанд өнгөрсөн хугацаанд 191 орны гэрэл зурагчид бүтээлээ сойж байжээ.
Гурван үе шаттай зохиож буй энэ удаагийн уралдаанд Монголыг төлөөлөн “Анар филмьс”-ийн зураглаач Н.Анар оролцож байгаа бөгөөд түүний бүтээлүүд эхний шатанд тэнцэж, шилдэг зуугийн нэгээр шалгараад байна.
Уралдааны ялагч долдугаар сарын 13-нд тодрох аж. Нэр хүндтэй эл уралдааны шилдэг бүтээлүүдийг Луврын музейд дэлгэж үзэгчдэд сонирхуулна. Өнгөрсөн жил болсон уралдаанд 118 орны гэрэл зурагчид оролцсоноос шилдэг 31-ийн бүтээлийг Лондон хотноо үзэсгэлэнд тавьж байжээ.
О.УНДАРМАА