Британийн эмч Алекс Жаворонков 150 наслахын тулд карьер, гэр бүлээсээ татгалзсан байна. Орос гаралтай тэрбээр элдэв зүйлд санаа зовохгүй, зөвхөн өөрийн эрүүл мэндэд анхаарч, хүний бие махбодийн биологийн чадамжийг батлахаар ийнхүү хамаг юмаа орхих болжээ. Өдгөө 37 настай тэрбээр спортоор хичээллэж, хоолны дэглэмдээ анхаарч эхэлсэн бөгөөд дархлааны системээ дэмжих зорилгоор 100-гаад төрлийн хүнсний нэмэгдэл ууж байгаа гэнэ. Алекс “Шинжлэх ухаан, техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа учраас хүн биологийн насныхаа нөөцийг гүйцээх бүрэн боломжтой гэдэгт би итгэдэг. Өнөөгийн экологийн байдлаас шалтгаалан нэмэлт тэжээл хэрэглэх гарцаагүй шаардлага бий” гэж ярьжээ.