Шүдний сойз тань хавдар, альцгеймерийн шинжилгээг ч хийдэг болчихвол сайхан биш гэж үү? Харин эл мөрөөдөл хэдхэн жилийн дараа биеллээ олох нь. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгааны багийнхан шүдний сойзонд байрлуулдаг бичил схем зохион бүтээжээ. Уг бичил схемийг байрлуулсан шүдний сойз ДНХ-ийн шинжилгээ хийх чадвартай тул хавдар, альцгеймерийн өвчлөлийн гэх мэт өвчний нарийн шинжилгээ хийж, хариуг нь мэдээлэх боломжтой гэнэ.
“Times” сэтгүүл эл шинэ технологи нь анагаах ухааны салбарыг шат ахиулах чухал алхам болж буй хэмээн онцолжээ. “Бичил схемийг хэдийнэ Африкийн орнуудад Эбола вирусыг оношлоход туршсан бөгөөд туршилтын үр дүн ч амжилттай байгаа” хэмээн судалгааны багийн ахлагч Клив Броун мэдээлсэн байна.