Цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олон “Дайн дууслаа, бид ялав” хэмээх баярт мэдээг дайчин эрч болон чөлөөлөгдсөн нутгийн ард олонтой хуваалцаж, фронтын шугаманд ялалтын баярын тоглолт тавьж байсан түүхтэй. Тиймдээ ч чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц урлагийн байгууллага түүхт ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт хийх гэнэ. “День победы 70” тоглолт тавдугаар сарын 9-нд МҮЭСТО-д болно.
Тоглолтын найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг ажиллаж байгаа бөгөөд тэрбээр яг л 70 жилийн тэртээх дайны талбарт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр тайзыг засалтай, гэрэл, видео дүрс ашигласан зохиомжит тоглолт тавихаар бэлтэж байгаа аж.