“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах зорилготой “Үл үйлд” үзэсгэлэн энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж байна. Улаан гэр галерейд тавигдах үзэсгэлэн ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Хууль зүйн яамны санаачилгаар Урлагийн зөвлөлийн зохион байгуулж буй уг үзэсгэлэнд кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Б.Ундрам, Б.Нандин-Эрдэнэ, гэрэл зурагчин Б.Ренцэндорж, Б.Бэхээдэй нарын видео, фото, зураг, инстоляци бүтээлүүдийг дэлгэнэ.