Цагдаагийн албан хаагчийг ажлаа хийсэнгүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглалаа хэмээн шүүмжлэхээс нийгмийн бүхий л хир буртагтай нүүр тулан тэмцдэг хүнд ажлынх нь зовлон жаргалыг үнэн мөнөөр нь өгүүлэх нь ховор. Тиймдээ ч Цагдаагийн ерөнхий газраас гаргасан “Цагдаа ихэмсэг биш, эрхэмсэг байг” ном бас нэгэн өөр түүх, өөр өнцөг хөндсөнөөрөө уншигчдад соньхон байх болов уу. Уг номд төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, ардын жүжигчин, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, төрийн соёрхолт, ардын уран зохиолч Д.Цоодол тэргүүтэй номын мэргэдтэй цагдаагийн албан хаагчдын талаар хийсэн ярилцлагууд багтжээ.