Автомашины клуб гэхээр л хар зам дээр шарваж өрсөлддөг автомашины спортоор хичээллэгсдийн нэгдэл хэмээн төсөөлдөг байсан. Ижил загварын машинтай жолооч нар нэгдэж, туршлага мэдээлэл солилцон бүлэг, клуб байгуулах болсон.
Автомашин хэрэглэгчид ихэвчлэн цахим сүлжээгээр холбогдон мэдээлэл туршлага солилцдог. Харин оновчтой сонголт хийхэд тийм ч амар биш. Фэйсбүүкийн сүлжээнд ‘Приус” гэсэн нэрээр хайлт хийвэл цөөнгүй бүлэг гарч ирдэг юм билээ. Тэднээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь “Prius сонирхогчид”, “Prius эзэмшигчдийн нэгдсэн групп”. Приус эзэмшигчдийн нэгдсэн группийн хувьд цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэл солилцох, туршлага хуваалцдаг бол Приус сонирхогчид грууппийнхэн Монголын эко машинуудын холбоо байгуулан нэгдэж, сайн дурын аян болон нэгдсэн үзлэг оношилгоонд хамрагдах гэх мэт уулзалт арга хэмжээг тогтмол хийдэг онцлогтой. Дашрамд дурдахад тус холбооноос санаачлан ирэх сарын 2, 3-нд зуны тос масло солих өдөрлөгийг “Люкс ойл сервис”-ийн III салбарт хийх гэж байгаа аж.