Спорт автомашин сонирхогчдын дунд шуугиан дэгдээсэн 2015 оны “Лексус”-ын RC 350 загварын хоёр хаалгатай төрөл хэдийнэ Монголд “хөл тавьжээ”. Тансаг зэрэглэлийн, спорт загварын гээд үнэ цэнийг нь өсгөх бүхий л хэв шинжийг агуулсан эл “Лексус” 3.5 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй, 467 морины хүчтэй. Шинжээчдийн хувьд 5.9 секундэд 100 км.цаг хурд авах чадвартай нь шүүмжлүүлэх гол шалтгаан болоод буй. Учир нь BMW-гийн 435i загвар RC 350-аас нэг секундийн өмнө, дөрвөн цилиндрьтэй 428i загвар нь бүр таван секундын өмнө 100 км.цаг хүрдэг байна.