Америкийн Айдахо мужийн гоо бүсгүй асан Жеми Хилтон өнгөрсөн оны зургадугаар сард гурван метр өндрөөс унаснаас болж гавлын ясных нь 25 хувь бяцарч, үйрсэн ч амьд гарсан байна. Эмч нар түүнд хагалгаа хийж, гавлын яснуудыг нь эвлүүлж, “зүүх” гэтэл нэг хэсэг нь алга болсон байж. Тэгтэл өнөөх яс хэвлийд нь “нуугдчихсан” байсныг эмч нар мэдсэн ч, бүсгүйн биеийн байдлаас шалтгаалан тэр хэсгийг нь анагаахын дэвшилт аргаар түр нөхсөн юм байна. Хагалгаа амжилттай болж, бүсгүй хурдан илааршжээ. Түүний бие хэвийн байдалдаа орсон тул эмч нар хэвлий дэх “гавал”-ыг тэргүүнд нь эргүүлэн “залах” мэс заслаа төлөвлөсөн ёсоороо хийжээ. Жеми Хилтоны бие өдгөө сайн байгаа ч, хагалгаанаас хойш амталж, үнэрлэх чадвараа алдсан гэнэ. “Би эрүүл болж, явж, уншиж, бүжиглэж, бас хүүхдүүдээ асарч чадаж байгаадаа баярлаж байна. Өнгөрсөн жил орчим үргэлж хамгаалалтын малгайтай явж, хамаагүй хөдлөхөөс болгоомжилдог байлаа” хэмээн 36 настай тэрбээр ярьжээ.