Дэлхийн Рубикийн шооны холбооноос Америкийн Пенсильванид зохион байгуулсан уралдаанд Америкийн Колин Бернс хүү түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр 5.25 секундэд шоог эвлүүлж, шинэ амжилт тогтоосон байна. 2013 оны аварга 5.55 секундэд Рубикийн шоо эвлүүлсэн амжилтаараа аваргын титэм зүүж байжээ.