Шумуул хэрхэн хохирогчоо сонгодог вэ? Эл асуултад эрдэмтэд “Үнэр хамгийн их нөлөөлдөг” хэмээн дуу нэгтэй хариулдаг. Тэгвэл Лондоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа шумуулны “хоол” болоход ДНХ үнэрээс ч илүү нөлөөлдөг болохыг баталжээ.
“Plos one” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар шумуулын хараанд бусдаас илүүтэй өртөх нь гениэр дамжин удамшдаг аж. Судалгааны багийнхан 18 нэг эсийн, 19 өөр эсийн ихрүүдэд ажиглалт явуулжээ.
Нэг эсийн ихрүүдийн ДНХ 100 хувь, өөр эсийн ихрүүдийн ДНХ 50 хувь ижил байдаг бөгөөд судалгаанд оролцогчдыг ижил савангаар гараа угаасан ч нэг эсийн ихрүүдийг шумуул илүү их хазаж байсан учир эрдэмтэд ДНХ үнэрээс илүү нөлөөлтэй гэж үзжээ.