Хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой “Tilt challenge” Олон улсын видео бүтээлийн уралдааныг Кэннеди урлагийн төвөөс зохион байгуулж байгаа юм. 13-22 насныхны дунд өрнөх уралдаанд манай орны хүүхэд, залуус ч оролцох боломжтой бөгөөд бүтээлийг ирэх сарын 15 хүртэл Америкийн элчин сайдын яаманд хүлээн авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээл болох нийгмийн хандлагын талаар бодит түүхээс сэдэвлэсэн бүтээлүүдийн шилдгийг ирэх долдугаар сарын 20-26-нд шүүж, ялагчдыг тодруулах аж. Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн 25 жилийн ойд зориулан зохиож буй уралдааны ялагчид Вашингтон хотноо болох ойн арга хэмжээнд оролцох эрхээр шагнуулна.