Африкийн орнуудад жил бүр 1300 хүүхэд хумхаагийн улмаас хорвоог орхидог гэсэн эмгэнэлтэй судалгаа байна. Эл өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг өдгөө хүртэл аль ч орны эрдэмтэд гарган авч чадаагүй аж. Тэгвэл анагаахын шинжлэх ухаанд шинэ алхам хийсэн нэгэн бэлдмэлийг Германы эрдэмтэд гарган авчээ. Судлаачдын сүүлийн дөрвөн жилийн хичээл зүтгэлээр бий болсон хумхаагийн анхны вакциныг Африк тивийн долоон улсын 1.5-15 насны 16.000 хүүхдэд хийж, туршсан нь нэлээд үр дүнтэй байгаа аж. RTS.S хэмээн нэрлэсэн вакцины туршилтад хамруулсан хүүхдүүдийн 46 хувьд эерэг нөлөө гарсан бол харин ой хагастайгаас тав хүртлэх насныханд төдийлэн үр дүн үзүүлээгүй талаар Британийн хэвлэлүүд мэдээлжээ.