Газар хөдлөлтийн талаарх цуу манайд хэд хэдэн удаа дэгдэж, нийслэлчүүдийг зуслан, ойролцоох аймгууд руу дүрвэхэд хүргэж байсан удаатай. Инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр эл үймээн гарах үед хэзээ, хаана газар хөдлөхийг урьдчилан тогтоодог төхөөрөмжийг зохион бүтээж чадаагүй байсан юм. Өнөөдөр ч хүн төрөлхтөн гамшгаас урьдчилан сэргийлэх ийм төрлийн төхөөрөмжтэй болж амжаагүй л байна. Тиймдээ ч өнгөрөгч бямба гаригт Балбын нийслэл Катмандугийн ойролцоо болсон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж, хэдийнэ 1900 хүрсэн амиа алдагсдыг аварч чадсангүй.
Ухаалаг утас тань тооны машин, камер, гар чийдэн, алхаа хэмжигч гэх мэт жижиг төхөөрөмжүүдийг ч орлодог болсоор багагүй хугацааг элээжээ. Харин тун удахгүй эл ухаалаг төхөөрөмж газар хөдлөлтийн дохиог мэдээлдэг системтэй болно хэмээн эрдэмтэд мэдээлж байна. Америкийн геологийн судалгааны төвийн эрдэмтдийн хэрэгжүүлж буй “Чичирхийллийн дохио” судалгааны төслийн туршилт амжилттай болсон талаар “Science Advanced” сэтгүүлд нийтэлжээ.
Газар хөдлөлтийн мэдээлэл илгээх систем нь долоогоос дээш баллын хүчтэй газар хөдлөлийн эхний чичирхийлэл илэрмэгц GPS буюу байршил тогтоох системээр дамжуулан газар хөдлөлтийн голомтын ойролцоох суурин, хотын иргэд рүү хэдхэн хормын дотор анхааруулах дохио илгээх аж. Энэ талаар судалгааны багийн ахлагч Америкийн геологийн судалгааны төвийн геофизикч Сара Минсон “Ухаалаг утасны GPS бидний төсөөлж байснаас ч илүү үр дүн үзүүлсэн” гэжээ. Түүнчлэн ухаалаг утас нь газар хөдлөлтийн талаарх дохио дамжуулагч болоод зогсохгүй газар хөдлөлтийг илрүүлэгч болох боломжтой гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна.
Өнгөрсөн хугацаанд судалгааны багийнхан ухаалаг утас газар хөдлөлтийн шинж тэмдгийг илрүүлэх боломжтой эсэхийг туршиж байсан аж. Судалгааны багийнхан 1868 онд Хойд Калифорнийн Хэйвардад болсон долоон баллын хүчтэй аймшигт газар хөдлөлийн шинж тэмдэг анх илрэх үед гарсан газрын давхаргын өөрчлөлтийн мэдээллийг “Чичирхийллийн дохио” системд хийж, урьдчилсан таамаглалыг хэрхэн гаргахыг ажигласан байна. Систем газар хөдлөлийн мэдээллийг зөв боловсруулснаар судалгааны багийнхан амжилттай болсон шинэ системээ GPSт түшиглэн сайжруулж, 2011 онд Японы Токохуд болсон есөн баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр ухаалаг утас хэрхэн мэдээлэл цуглуулж, дамжуулж байгааг ч шалгасан байна. “Чичирхийллийн дохио” систем нь газрын давхаргын өөрчлөлтийн мэдээллийг боловсруулахдаа зөвхөн газар хөдлөлт болох эсэхийг бус, байршил, хүчийг ч тодорхойлох юм.
Гар утас газар хөдлөлтийн мэдээллийг дамжуулагч байж болох ч илрүүлэгч байж чадна гэдэгт хүмүүс эргэлзэх нь гарцаагүй. Энэ талаар төслийн зохицуулагч Дуглас Гивен “Хэдийгээр ухаалаг төхөөрөмж боловч чичирхийллийг газар хөдлөлт үү, эсвэл хүнд даацын машин ойролцоо явсныг ялгаж чадах уу хэмээн гайхширах хүн цөөнгүй гарах байх. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд “түгжээ” гэх аргыг хэрэглэж байгаа. Энэ нь жинхэнэ газар хөдлөлт болон ямарваа нэг гаднын биетийн үйлчлэлээр газар доргиж буйг хооронд нь ялгаж байгаа юм” хэмээн тайлбарлажээ. нуугХэйвардын газар хөдлөлтийг хиймлээр хийх үед “Чичирхийллийн дохио” систем хөрш дөрвөн айлд аюул учрах магадлалтай байхад ойр орчмын 100 утсанд мэдээлэл илгээж байсан аж.
Тиймээс ч хуурамч түгшүүрийн талаарх судалгаа эхэлж, Токохугийн газар хөдлөлтийн үеэр хийсэн туршилтад хуурамч дохио хоёр сая тохиолдолд нэг удаа илэрч байгааг баталжээ. Шинэ системийг аппликейшн болгож ухаалаг утсанд суулгаад л хэрэглэхэд бэлэн болох тул амьдралд хэрэгжүүлэхэд төдийлэн өндөр зардал гарахгүй гэнэ. Энэ тухай геофикизч Минсон “Газар хөдлөлтийн талаарх дохиог авдаг болохын тулд иргэдээс гарах зардал нь тэг доллар буюу огт зардал гарахгүй. Учир нь хүмүүс ихэвчлэн шинэ загвар гарахад буюу хоёр жил тутам утсаа сольдог” гэжээ.
Төслийн багийнхны эхний ээлжинд гар утсыг тусгай аппликейшнээр дамжуулан чичирхийллийн мэдээлэл цуглуулж, боловсруулдаг төх өөр өмжинд холбон зөвхөн дохио дамжуулагч хэлбэрээр ашигладаг болохыг санал болгож буй. Эл төслийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хоёр жилийн хугацаа хангалттай гэсэн. Газрын давхаргын өөрчл өлтийн мэдээллийг боловсруулан дамжуулах хугацааны хувьд судалгаа хийхэд Сан Францискод болсон газар хөдлөлтийн үеэр найман секундэд мэдээлэл боловсруулан дамжуулж байжээ. Өнгөцхөн харахад энэ нь богино хугацаа мэт боловч газар хөдлөлтийн голомт хэдхэн хормын дотор гадагш маш хурдтай тархдаг тул цаашид энэ хугацааг богиносгох шаардлагатай байгаа аж Ямартай ч шинэ систем амьдралд хэрэгжээд эхэлбэл ширээн доогуураа орж нууг дах, машинаасаа бууж аюулгүй газар хоргодох хангалттай хугацаа олдоно гэсэн үг юм.
О.УНДАРМАА