Францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кино энэ сарын 16-24-нд болсон Бээжингийн Олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг өвөрмөц төрх” гэсэн хоёр номинациар шагнал хүртжээ.
Хятадын зохиолч Зя Руны бичсэн энэхүү зохиол 2005 онд гарсан даруйдаа Хятадын төдийгүй дэлхийн шилдэг зохиолоор шалгарч 31 орны хэлээр хөрвүүлэн гарсан билээ.
Байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл санааг нүүдэлчдийн амьдралаар харуулсан энэхүү кино олон улсын наадмаас анхны шагналаа хүртлээ. Дорнын бас өрнийн уран бүтээлчдийн нүдээр хослуулан бүтээсэн энэхүү бүтээлийг дараа дараагийн олон шагналууд хүлээж байгаа биз ээ.