Соёл урлагийн сургуулийн, Соёлын сургуульд 20 жилийн өмнө музей судлалын танхим байгуулж, Дүрслэх урлагийн музейн хамт олон идэвхийлэн дэмжин оролцож байжээ. Эл танхимыг музей судлалын лаборатори танхим болгон тохижуулж, ирээдүйд энэ чиглэлээр ажиллах оюутнуудаа сургах санаачлагыг тус сургуулийн төгсөгчдөөс гаргажээ.
Музейн чиглэлийн мэргэжилтнүүдэд л сургалтын дадлага хийх нөөц бололцоо дутмаг байдаг төдийгүй энэ нь ажлын талбарт шууд амжилт гаргахад саад болдог. Түүнчлэн олон талын мэдлэг, судалгаа шинжилгээ шаарддаг эл мэргэжлээр суралцагчид сайн боловсрол эзэмших нь чухал учраас төгсөгчид санаачлага гаргаж музейн салбарт ажиллаагүй ч сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг үе тэнгийнхнээ ч залгамж халаагаа бэлтгэх үйлсэд оролцохыг уриалж байгаа юм билээ.