-А.Жолигийн биеийн байдал сайжирч, эрүүл болсон тул дахин хүүхэдтэй болохоор төлөвлөсөн аж. Б.Питт долоо дахь хүүхдээ Сири улсаас өргөж авна хэмээн мэдээлсэн нь учиртай. Үзэсгэлэнт Жоли сүүлийн хэдэн жил НҮБ-ын энхийн элчийн үүргийнхээ дагуу дайн самуунтай байгаа Сирид очиж, хүмүүнлэгийн үйлс явуулж буй. Тэдний гэр бүлийн шинэ гишүүн нь охин байх нь тодорхой болжээ.
-Америкийн Засгийн газраас баталсан нэн ядуучуудын хоногийн хоолны мөнгө болох 29 доллараар амь зуух боломжтой, эсэхийг жүжигчин Гвинет Пэлтроу өөрийн биеэр туршиж, мэдэрчээ. Тэрбээр “Иймхэн мөнгөөр тэжээллэг хоол, хүнс авахаар толгойгоо гашилгахын хэцүүг мэдэрлээ” хэмээгээд ядууст хүнсний тусламж хүргэдэг “Food вank-д багагүй мөнгө хандивласан гэнэ.
-“Харри Потер”-ын багш Снегг буюу жүжигчин Алан Рикман 50 жил хамт амьдарсан эмэгтэйтэйгээ хуримлаж, гэр бүлээ албан ёсоор баталгаажуулжээ.
-Украины дуучин К.Каро алдарт Мила Кунисийг тахианы дэгдээхэй хулгайлсан гэж 5000 доллар нэхэмжилж, бөөн хэл ам болоод буй. Тэд дунд сургуулийн нэг ангийнх бөгөөд Собачка нэртэй дэгдээхэйнээс болж хөл, толгой нь мэдэгдэхгүй хэрүүл, атаархал үүсээд байгаа гэнэ.
- “Төмөр” Арнольдын хүү Патрик найз бүсгүй Майли Сайрусаасаа өөр эмэгтэйтэй зугаалж яваад гардуулж байсан. Тэр үед нь “галзуу” Сайрус хариу болгож, твиттерээр дайралт хийгээд авсан. Энэ мэтээр тэд жаахан тиймэрхүү байсаар, саяхан хоёр тийш болсон сурагтай.
-“ Time” сэтгүүлийн хувилбараар дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодруулах нэгэн арга хэмжээнд Ким Кардашьян, Канье Уэст нар уригджээ. Учир нь Канье Уэст энэ жагсаалтыг тэргүүлсэн юм байна. Мэдээж, олны анхаарлыг татах хамгийн сайхан боломжийг алдалгүй ашигладаг Кардашьян ийш тийш харж инээмсэглэн алхаж байтал нэг бүтэлгүй зурагчин урт даашинзных нь хормой дээр гишгээд урчихжээ. Аз болж гол баатар бүсгүй бүдрээд уначихаагүй нь яамай.
-Б.Тамираагийн хуучин эхнэр, жүжигчин Г.Золзаяа гоо сайхны салонтой боллоо л гэсэн. Өдгөө өөр нэгэн зүйлээр “оролдохоор” төлөвлөсөн нь киноны зохиол бичиж, кино найруулах явдал гэнэ.
-Ердөө хэдхэн хоногийн өмнө тоглолтоо хийсэн Б.Анхбаяр буюу A Cool тэнгэрт ивээлгэн, бөө болсон сурагтай. Тэрбээр үе үе өвдөөд байсан нь ийм учиртай байсан гэх.
-Навчаа эгдүүтэй, шударга шулуун, элдэв аашгүй гээд аятайхан эмэгтэй. Сүүлийн үед харин “MN-25 дугаар суваг”-ийн “21000” реалити шоуд орж, жаахан “барцадтай” байх шиг. Гэхдээ Навчаа “Ядуу сэтгэлгээтэй хүмүүс гэдэс дотор иддэг” гэсэн утгаар хэл амны бай болоод байгаа нөгөөх үгээ хэлээгүй гэж тунчиг учирлан ярьж явна. Үнэхээр ухаад үзэхэээр тэгж хэлсэн биш юм байна аа, хүмүүс ээ.