Гар утасны “Sleep сycle” бүтээсэн шинжээчид нойрондоо сайн улс, үндэстнүүдийг шалгаруулахад словакчууд хамгийн бөх нойрсдог түмнээр тодорчээ. Ард нь Хятад, Унгар, Чех, Польш, Швейцарь, Тайвань, Австри, Украин, Герман оржээ. Харин хамгийн эртэч ард түмнээр өмнөд африкчууд шалгарчээ. Уг нь манайхныг судалгаандаа хамруулсан бол энэ төрөлд өрсөлдөх боломж байж. Гэхдээ судалгаанд “Sleep сycle” хэрэглэдэг 47 орны 18-55 насныхан хамрагдсан байна.