Тайваний иргэн Цянь нөхрөө оршуулах ёслолд тайчигч бүсгүйчүүдийг урьжээ. Бэлбэсэн эхнэр “Нөхөр минь хорвоогоос үдүүлж байгаа сүүлчийн замдаа хэзээ ч мартахааргүй дурсамжтай үлдэг гэж ийм юм сэдсэн” хэмээжээ. Мөн талийгаач нөхөр нь үргэлж бүсгүйчүүдийн анхааралд өртдөг байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ. Тайчигчид “Maroon 5” хамтлагийн “Moves Like Jagger” дууны аянд дотоожтойгоо авс тойрон бүжсэн аж.