Уур чинь хүрээд, бухимдаад байна уу. Тэгвэл йогурт уучихвал зүгээр болох гэнэ. Гэхдээ жирийн йогурт биш, пробиотиктойг нь. Нидерландын Лейден их сургуулийн судлаачид пробиотик хэмээх бичил биетийг тараг, сүүнд хийж, сүүний хүчлийн савханцартай урвалдуулан туршсан аж. Ийм йогурт стресс тайлах онцгой үйлчилгээтэйг тэд туршилтаараа батлахыг оролжээ. Пробиотик нь гэдэсний ашигт нян бифидо болон лактог өөртөө агуулсан онцгой биет бөгөөд хорт хавдрын эсийн хөгжлийг ч зогсоох чадвартай юм байна. Сүүн бүтээгдэхүүнд агуулагдах бичи биетүүд зөвхөн хоол боловсруулах эрхтэнүүдэд сайнаар зогсохгүй мэдрэлийн эсүүдийг тайвшруулж, сэтгэл санаа дээшлүүлдэг хэмээх мэдээлжээ.