Хятадын ген судлаачид хүний үр хөврөлөөс генийг өөрчлөлттэйг нь ялгаж чадсан талаар “Натуре” сэтгүүлд мэдээлжээ. Ингэснээр удамшлын янз бүрийн өвчин, экологи, гэмтэл зэргээс улбаалсан генийн өөрчлөлтийг үр хөврөлийн хөгжлийн үед нь “засах” боломж нээгдэж буй аж. Хятад эмч нар анхны оролдлогоороо эцэг талаас удамшсан оюуны хомсдолын генийг “баривчлжээ”. Ингэснээр нийт 86 үр хөврөлөөс эрүүл ураг болон хөгжих боломжтой 28-ыг нь үлдээсэн байна.