-Дэлхийн II дайнд энхийн хүч болсон Зөвлөлтийн арми, холбоотнуудынхаа хамт ялалт байгуулсны 70 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Хүн төрөлхтний эсрэг өдөөсөн нацистуудын аймшигт гэмт хэргийн нэгээхэн гэрч болсон Освенцимын бөөнөөр хорих газрыг зорих жуулчдын тоо хэрээс хэтэрсэн тул захиалгаа түр зогсоожээ. Польшийн нутагт байрлах тус хорих газарт дайны жилүүдэд 1.4 сая хүн амиа алдсан гэдэг. Тэднээс 1.1 сая нь еврей үндэстэн байжээ.
-1915 оны дөрөвдүгээр сарын 22-нд дэлхийн I дайны үед Бельгийн Ипр хотод германчууд 170 тонн хлорын хий хэрэглэсний улмаас 5000 хүн амиа алдаж, 15.000 цэрэг гүн хордлого авчээ. Энэ бол дэлхийн түүхэнд химийн бодисыг зэвсэг болгон хэрэглэсэн анхны тохиолдол юм . Уг үйл явдлаас хойш 100 жил өнгөрчээ. Химийн хорын хөнөөлийг хүн төрөлхтөнд сануулах үүднээс энэ өдрийг европчууд тэмдэглэсэн байна.
-Уушигны хавдрын эсрэг вакцин гаргаж авахаар америк, куба эмч нар хамтран ажиллах болжээ.
-Оросын сансар судлалын төв “Роскосмос” ойрын 10 жилийн төлөвлөгөөндөө харь гаригийнхныг хайх төсөл хэрэгжүүлэхээр оруулжээ.
-“Битлз”-ийн гишүүн Ринго Старрыг Америкийн рок-н-роллын алдрын танхимд залалх болсныг дуулаад Йоко Оно “Түүний гавьяаг одоо л мэдэж байгаа юм уу, гэхдээ оройтсон ч гэсэн мэдсэн нь болж” хэмээжээ.
-Австралийн эрдэмтэд элэгний В вирусийг эмчлэх “Биринапант” хэмээх бэлдмэл гарган авснаа хулгана дээр туршихад үйлчилгээ 100 хувь сайн байгаа учраас дараагийн шатны буюу клиник туршилтад оруулах болжээ.
-Уитни Хьюстоны охин өнгөрсөн нэгдүгээр сараас комын байдалтай ухаангүй байж байгаад энэ сарын 20-нд сэрсэн тухай эцэг Браун нь “Бобби минь сэрлээ, тэр намайг харж байсан” гэж Техаст болсон тоглолтынхоо үеэр ярьжээ.
-Японы ургамал судлаачид шүүслэг хэрнээ энзим буюу нүд хорсгодог бодис багатай сонгино гарган авахаар ажиллаж байна.
-Италийн дизайнер Ж.Армани ижил хүйстнүүд болон гоо сайхны хагалгаанд донтсон хүмүүсийг эрээ цээргүй гэж шүүмжилжээ.
-Өдгөө 86 настай загвар өмсөгч Дафна Сэлф Шведийн “Other Stories” брэндийн сурталчилгаанд залуу, шилдэг моделиудтай хамт зургаа авахуулжээ.