Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ оны эхний улиралд Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Тэд эх орныхоо зүүн хязгаарт тохиолдсон гамшгийг гэтлэн давахад зориулан уран бүтээлийнхээ орлогоос хандив өргөхөөр болж энэ сарын 29, 30-нд “Орой дээд” дуулалт жүжгээ тоглохоор болжээ. Жүжгийн орлогын 10 хувийг Сүхбаатар аймгийн малчдад хандивлах гэнэ.
Социалимын үед буюу өнгөрсөн зууны турш бүдгэрч, мартагдах шахсан Үндэсний хувьсгал болон VIII Богд Жавзандамба хутагтын тухай өгүүлсэн эл жүжгийн найруулагч, зураачаар ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор М.Бирваа, удирдаачаар Н.Буянбаатар, хормейстр багшаар Ц.Буян-Орших, бүжиг дэглээчээр Х.Хашхүү, О.Цэцгээ нар ажилласан юм. Гол дүрд ардын жүжигчин Д.Самбуу, гавьяат жүжигчин Н.Амгалан, Д.Ширмэнтуяа, залуу дуучин П.Баярмагнай нар тоглоно.