“Blue moon” галерейн үзэсгэлэнгийн танхимд 13 эмэгтэй гэрэл зурагчин бүтээлээ дэлгэв. Энэ сарын 26-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг Монгол Улсад гэрэл зургийн салбар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан гаргажээ. Монголын эмэгтэй гэрэл зурагчид өмнө нь гурван ч удаа үзэсгэлэн гаргаж байсан ч энэ удаагийнх шиг олуулаа нэгдсэн түүх байдаггүй. Гэрэл зурагчдын багш Б.Улятайхүү, хамгийн анх соёлын гавьяат цол хүртсэн Ц.Нина агсны бүтээлүүдээс эхлээд ахмад гэрэл зурагчин Х.Хашмаа, Д.Цэрэннадмид, С.Туяа мөн дунд, залуу үеийн төлөөллийн шилдэг бүтээлийг төрөлжүүлэн үзэсгэлэн гаргасан байв.