“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Т.Батцэцэг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслахаар шийдэж, “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн аян санаачилжээ. Тэрээр өрх толгойлсон бүсгүйчүүдийг дэмжих зорилготой энэхүү аяныхаа удирдагчаар “Андра модель” агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэлийг сонгосон байна. Загварын тайзнаа хөл нийлүүлж, багш шавийн барилдлагаар зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэдэг бүсгүйчүүд энэ удаа сайн үйлсийн төлөө ийнхүү гар нийлэн ажиллахаар болжээ. Улаанбаатар хотод 23.800 өрх толгойлсон эмэгтэй байдаг судалгаа бий. Өөрөөр хэлбэл есөн өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд аж. Эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 60 хувь нь ядуу гэсэн судалгаа гарчээ.