“Шинэ үе” продакшны жүжигчин Р.Оюунтуул бүтэн биеийнх нь 50 хувь түлэгдсэн Г.Чинтэнгис хүүд туслах хандивын аян эхлүүлсэн байна.
Жүжигчин бүсгүй түлэгдэлтийн зовлонг өөрийн биеэрээ мэдэрч, БНСУ-д эмчлүүлээд ирсэн учраас уг аяныг эхлүүлжээ. Г.Чинтэнгис хүү нь нэг ой гарантай бөгөөд БНСУ-руу яаралтай хагалгаад явах шаардлагатай байгаа аж. Тиймээс эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх уг аянтай холбоотой мэдээллийг олон хүнд тараах зорилгоор "Жүжигчин Оюунтуул" хэмээх цахим хаяг нээсэн байна.