Олон улсын ”Орос хэлний бүх нийтийн цээж бичгийн” уралдаант шалгалт саяхан болов. Дөрөв дэх удаагаа болж буй цээж бичгийн энэ жилийн текстийг Оросын нэрт зохиолч Евгений Водолазкин зохиожээ.
Текстийн шаардлага орос хэлний зөв бичгийн дүрэм болон тэмдэг нэрийн дүрмийг нарийн тусгажээ. Уралдаанд өөрийгөө сорих хүсэлтэй хэн ч орох боломжтой бөгөөд үүнд нас , хүйс, мэргэжил, иргэншил огт хамаарахгүй. Энэхүү шалгалтын материалыг хэл бичгийн хэдэн зуун багш нар шалгасан юм. Энэ жил цээж бичгийн шалгалтад оролцогчдын тоо өмнөх жилээс гурав дахин өссөн байна. Түүнээс гадна орос хэлний бүх нийтийн цээж бичгийг 58 орны 500 хотод зэрэг явуулжээ. Үүнд : Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнууд (ТУХН), Зүүн Европын орнууд, тухайлбал, Латви, Чех болон Малайз, Марокко, Түрк, Португаль , Швед оржээ. Харамсалтай нь, дээрх орнуудын дунд Монгол улсын нэр байсангүй. Гэхдээ ирэх жил манай залуучууд энэхүү шалгалтад орж, хүчээ сорьж , нэрээ мандуулна гэдэгт итгэл дүүрэн байна . Ийн бардамнах боломж манайханд бий.
Сонирхуулахад , орос хэлний бүх нийтийн цээж бичгийн шалгалтын текстийг танхимд олны танил хүмүүс болон орон нутгийн өндөр албан тушаалын хүмүүс уншиж байв. Ийнхүү Москвагийн Багшийн их сургууль дээр уралдааны текстийг нэрт дуучин Дима Билан уншиж байхад, Улс ардын аж ахуйн академид Спикер Сергей Нарышкин, Адыгей Улсад орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга тус тус уншиж байв. Хамгийн сонирхолтой нь, Санкт-Петербург хотын уралдааны текстийг Владимир нэртэй робот уншжээ.