Хүүхэд том болж өсөхийн хэрээр олон янзын гутал сольж өмсөх хэрэгтэй бөгөөд амьдралын боломжгүй эцэг эхчүүдэд санхүүгийн хувьд асуудал болдог. Тэгвэл энэ асуудлаас гарах арга замыг Кентон Ли гэх залуу олжээ. Хүүхэд өсөж том болохын хэрээр энэхүү сандаалны размерийг сунгаж болдог ба 5 жил дахиж гутал авах шаардлагагүй гэнэ. Тэрбээр, Кент ли :“Ядуурлаас шалтгаалж дэлхий дээр 300 сая гаруй хүүхэд өмсөх гуталгүй хөл нүцгэн явдаг гэсэн судалгааг сонсоод би анх их цочирдсон. Нэг гутал олдлоо ч гэсэн удахгүй багадаж өмсөх аргагүй болдог. Харин би үүнээс санаа авч энэхүү сунадаг сандаалыг бүтээсэн. Хүүхэд одоо байгаа насандаа энэхүү гутлыг авлаа гэхэд таван жил 5 размер сунаж, санхүүгийн хувьд эцэг эхчүүдэд тус болох юм” гэжээ.
Ядуу хүүхдүүдэд зориулан таван жил 5 размер сунадаг гутал бүтээжээ