Сүүлийн 13 жилийн турш даавуугаар мануухай урлаж буй Тцакими Аяно бол Японы Сикокү арал дээр байдаг Нагоро тосгоны хамгийн залуу иргэн тэрбээр 65 настай. Хот суурин газар бараадахаар төрсөн тосгоноо орхин явсан, хөрстөөс үүрд хальсан хөрш бүрээ санагалзан, тэдэнд зориулан даавуугаар “орлогч” хийсээр өдгөө 150 “найзтай” болоод буй Аяно “Тосгонд маань ердөө 35 хүн л үлджээ. Тэд бүгд өндөр настай. Даавуун хүүхэлдэйнүүд минь тэдэнд хань бараа болдог юм. Тосгон ийнгэж эзгүйрэх нь Японд ердийн үзэгдэл болоод байна” гэжээ. Эхэндээ хообий маягаар “мануухай” хийж эхэлсэн ч өдгөө тосгон руугаа жуулчид татах чухал “брэнд” болгосон хэмээх энэ “залуухан бүсгүй” хүүхэлдэйнүүдээ ердийн хүний хэмжээгээр урладаг юм байна. Өдгөө тосгоны автобусны буудал дээр, замд, сургуульд, дэлгүүрт, эзэнгүй байрны гадаа гээд хаа саагүй тосгоны бараа бологчид бий гэнэ. Хөгжилтэй мэт ч, нөгөө талаар бас жаахан эвгүй санагддаг гэж жуулчид ярьдаг байна. Харин Нагоро тосгоныхонд тэдгээр “хүмүүс” тун дотно санагддаг учир нь Аяног хүүхэлдэйнүүдээ хуучны хөршүүдийнхээ царай, төрхөөр хийдэгт оршдог аж. Япон бол өндөр настныхаа тоогоор дэлхийд тэрүүлдэг улс билээ.