Америкийн үндэсний түүхийн музей энэ сарыг жааз хөгжмийн сар болгон зарлаж буй. Америк хөгжмийг уламжлал, түүхийг олон нийтэд түгээх зорилготой уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 30-нд тохиодог Олон улсын жааз хөгжмийн өдрийг тохиолдуулан 14 дэх удаагаа зохиож буй аж. Манай улсад ч жаазыг эл давалгаа үргэлжилж “Америкийн хөгжим бол жааз” тоглолтыг энэ сарын 30-нд хийх гэж байна. Америкийн соёл мэдээллийн төвд болох тоглолтод Филармонийн дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар оролцоно.