Ертөнцийн төгсгөл хэмээн эндүүрэм үзэгдэл урд хөршид гарсан тухай тус улсын агентлагууд мэдээлж байна. Өвөр монголын Аршан хотод энэ сарын 16-нд тэнгэр шунхан улаан өнгөтэй болж, удалгүй шавраар бороо орсон аж. Өдрийн 14.00 цагт гэнэт тэнгэр бүрхэн удалгүй улаан болсон бөгөөд эл үзэгдэл 50 минутын турш үргэлжилсэн хэмээн Хятадын “Ардын өдрийн сонин”-д мэдээлжээ. Одоогоор эл үзэгдэл юунаас болж үүссэн болох талаар тайлбар хийгээгүй байгаа юм.