Японы нийслэл Токио хотын төвд оршдог их дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг Айко нэртэй андроид-бүсгүй угтахаар болжээ.
Энэхүү робот нь их дэлгүүрийн хүнсний тасагт ирсэн шинэ барааны тухай, дэлгүүрт болох арга хэмжээний талаар үйлчлүүлэгчдэд тайлбарлаж танилцуулах аж.
Андроид-бүсгүйг Тошиба корпораци бүтээсэн бөгөөд тус компани үйлчлүүлэгчдэд цаашид ийм робот санал болгохоор төлөвлөж байгаа аж. Уг роботыг их дэлгүүрүүдээс гадна үзэсгэлэнд тайлбарлагчийн хувиар, мөн өндөрт настнуудын асрамжийн газар зэрэг нийгмийн халамжийн газруудад ашиглахаар төлөвлөж байна.
Энэ жил түүхэнд анх удаа Японы “Tokyo - Mitsubishi UFJ” банкны хоёр салбарт хүнтэй төстэй роботууд ажиллаж эхэлсэн билээ.
Японы мэргэжилтнүүд хүмүүс андриодод хэрхэн хандаж байгааг, мөн хүмүүс тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн эсэхийг тогтоохоор роботуудыг одоогоор туршилтын журмаар нэвтрүүлж байгаа аж.