Энэ зураг бол дотуур хувцасны загвар өмсөгч Сара Стэйжийн амаржихаасаа арав хоногийн өмнө дарсан зураг. Тэрбээр төрөхөөсөө сарын өмнө хөл хүнд зургаа Инстаграм хуудсандаа байрлуулсан нь олны анхаарлыг багагүй татсан. 37 долоо хоногтой жирэмсэн гэхэд гоолиг биетэй, жирэмсний хувцасны цаанаас гэдэс нь анзаарагдамгүй байгаа нь “Үр хүүхдээсээ гоо сайхнаа илүүд үзлээ” хэмээх шүүмжлэлийг дагуулаад байсан. Тэгвэл тэрбээр энэ сарын 14-нд амаржиж, 3650 гр жинтэй, 55.9 см урт хүүтэй болжээ.
Шүүмжлэл дагуулсан зураг нь хэдийнэ 40 000 like цуглуулж, магтаж бахархсан, шүүмжилж муулсан 4000 сэтгэгдэлтэй болоод байгаа бол хувийн инстаграм хуудсыг нь дагагчдын тоо 1,6 сая хол давжээ.
“Хүүхэд нь утасных нь гэрнээс томгүй гарна даа”, “Хоол иддэг юм уу” хэмээх бухимдсан сэтгэгдлүүдэд тэрбээр “Бяцхан Жэймсийн биеийн байдал маш сайн байгаа. Би өдөрт 2-3 удаа махан хоол идэж байгаа. Хэрэв зургууд минь таалагдахгүй байвал дагахгүй байж болно оо” хэмээн хариу өгч байжээ.