Дуу хоолойн өнгө ямар чухлыг кино урлагаас, хөтлөгчөөс илүү мэдэрч болно. “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүр хэдийгээр сайн болсон ч, дуу хоолой нь нэг л таарахгүй байсан гэдэг.
Тиймээс жүжигчин Н.Дагийранз гуайн хүнгэнсэн сайхан дуу хоолойгоор бөх залууг “амилуулсан” аж. Үүнтэй адил кино урлагт дуу хоолойн орлон тоглогчид гэж бий. Өнгөрсөн пүрэв гаригт Дэлхийн дуу хоолойн орлогчдын өдөр тохиожээ.
Байгалиас заяасан сайхан хоолойн өнгөө кино урлагт мөнхөлсөн олон орлон тоглогч үзэгчдэд гадаад, дотоодын кино бүтээлүүдийг чихэнд нь наалдаж, сэтгэлд нь хоногштол үлдээдэг билээ.
Холливудын алдартай олон жүжигчний дуу хоолой үнэндээ тийм ч “чансаатай” биш, заримынх нь тун таагүй гонгиносон байдаг гэнэ. Тэгэхээр дуу хоолойн “гажгийг” засдаг “алтан гургалдай”-нуудад баярлалаа.