“Мулан” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны бүтээл болгохоо “Дисней” зарласнаас хойш гол дүрд тохирох бүсгүйн талаар кино сонирхогчдын дунд маргаан үүсээд буй. Тэд Муланд ази төрхтэй эмэгтэйг сонгох ёстой гэж санал хүсэлтээ захидлаар илгээж байгаа гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 35.000 хүний захиа хүлээн авсан талаараа “Дисней” мэдээлжээ. Киноны хорхойтон, улаан фэнүүд цагаан арьстай Муланыг эсэргүүцэн санал хураалт хүртэл явуулжээ.
Тус студийнхэн гол дүрд хэнийг тоглуулахаа товлоогүй байгаа ч хэрэв Америк, Европын жүжигчдээс сонговол бөөн асуудал үүсэж, кино орлогогүй байх нь гарцаагүй гэж фэнүүд “сүрдүүлж” буй.