Ирэх сарын 13-24-нд болох Каннын 68 дахь удаагийн кино наадмын хөтөлбөрийг Вуди Аллен танилцуулжээ. Наадмыг Францын “Standing tall - La tête haute” буюу “Тэргүүнээ өндөрт өргөсөн нь” киногоор нээх аж. Ингэснээр наадмын нээлтээр анх удаа эмэгтэй найруулагчийн кино гаргаснаараа шинэ хуудас нэмэгдэх нь. Каннын наадмын тэргүүн Тьерри Фремо ийм сонголтод гайхах хэрэггүй гэжээ. Уг киноны гол дүрд Катрин Денев тогложээ.
Энэ удаагийн наадмын өөр нэг онцлог нь шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэг биш, хоёр хүн удирдах болсон явдал. Тэд бол Америкийн ах, дүү найруулагч гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.