“Эмпати Ертөнц” ХХК-ийн зохион байгуулж буй олон улсын хэл, соёлын их наадмын Украйн, Бангладеш, Тунис, Казакстан, Киргизстан, Филиппин , Индонез, Орос, Мозамбик, Турк, Румын, Белги, Йордан, Ирак , Америк зэрэг 15 орноос ирсэн оролцогчид БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатарт бараалхан өөрсдийн улс үндэстний онцлогийг илтгэсэн гарын бэлгээ гардуулж, Монгол болон олон улсын соёл, онцлогийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй "Олон улсын хэл, соёлын их наадам" маргааш 11 цагаас "Чингисийн талбай"-д орон орны танилцуулга үзэгслэнгээр нээлтээ хийх юм.
Мөн 15:00 цагт СТӨ-нд орон орны оролцогчдийн тоглолт зэрэг томоохон арга хэмжээ болох гэж байна. Тоглолт үнэгүй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Мөн тоглолтыг UBS, MNC телевиз шууд дамжуулах аж.