1. Та ямар ажил, мэргэжилтэй вэ?
А. Уран бүтээлч
Б. Олон нийттэй харилцдаг
В. Үйлчилгээний байгууллага
Г. Бизнес эрхэлдэг
Д. Тоотой холбоотой
2. Хаана амрахыг илүүд үздэг вэ?
А. Наранд шарлагын газар
Б. Аялангаа галт тэрэг, автобусанд
В. Хээр майхан бариад
Г. Ууланд
Д. Халуун оронд
3. Ямар хүнс түлхүү хэрэглэдэг вэ?
А. Сүүн бүтээгдэхүүн
Б. Мах
В. Жимс, ногоо
Г. Гурилан бүтээгдэхүүн
Д. Байгааг нь л иддэг.
4. Ойр дотнынхонтойгоо уулзахдаа хэрхэн мэндэлдэг вэ?
А. Үнсдэг
Б. Гар бариад, тэвэрдэг
В. Мөрөн дээр нь алгаддаг
Г. Гар, тогойгоороо дохидог
Д. Нөгөө хүнтэйгээ адил мэндчилдэг
5. Усанд орохдоо алийг нь сонгох вэ?
А. Шүршүүрт
Б. Хөөстэй усанд
В. Ваннанд
Г. Голд
Д. Нойтон алчуураар биеэ арчих
6. Цайг ямар саванд уух вэ?
А. Тавганд
Б. Шилэн аяганд
В. Бариултай том аяганд
Г. Жижиг аяганд
Д. Халбагадаж
7. Хувцаслахдаа сонгодог өнгө
А. Цагаандуу, гэгээлэг
Б. Ууссан хэрнээ тод
В. Эрс ялгарсан контрасттай
Г. Маш хурц тод
Д. Хүний нүдэнд тусахааргүй зөөлөн
-Хариултад давамгайлж байгаа үсгээр таныг тодорхойлох амьтны зан араншинг тандаарай.
А-Муур. Та тав тухыг эрхэмлэдэг, биеэ даасан, харилцаагаа удаан хугацаанд хадгалахыг хүсдэг. Таны хувьд муур, аалзтай холбоо тогтоох нь илүү амжилт, аз жаргал авчирна.
Б-Нохой. Танд хэзээ ч, ямар ч нөхцөлд итгэж болно гэдгийг хүмүүс мэддэг. Та муур, нохой, шувуу гээд бүгдтэй нь адил харилцаж чаддаг.
В-Хонь. Та эелдэг, нийтэч, тусархуу. Гэхдээ хүн бүр тань шиг чин сэтгэлтэй байдаггүйг анхаарахад илүүдэхгүй. Муу хүмүүс таныг ашиглахыг оролдох эрсдэл бий. Хонь, нохойтой илүү тохирно.
Г-Шувуу. Та өөрийн уран зөгнөл, сэтгэмждээ автсан дэврүүн хүн. Бусдын анхаарлыг үргэлж татахыг хүсдэг. Итгэл, халамжийг үнэлж яваарай. Нохойтой холбогдвол амжилттай байна.
Д-Аалз. Та бусдаын хараанд өртөхгүй, тэрүүхэндээ өөрийгөө болгоод л явдаг. Заримдаа бүр сүүдэрт нуугдахыг хүсдэг. Гэхдээ та ноомой нэгэн биш, маш хурц ухаантай, удирдан жолоодох онцгой авьяастай. Энэ чадвараа сайн зүйлд зарцуулбал тэнгэрт ниснэ. Муур, аалзтайгаа илүү тохирно.