Шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй үлэмж биетэй нэгэн шувууны олдворыг Өмнөд Америкаас илрүүлжээ. Бараг бүтнээрээ шахуу маш сайн хадгалагдсан ясыг судлаад гурван метр өндөр, махчин шувуу байсан гэж дүгнэжээ. Үлэг гүрвэлтэй дүйхүйц тэр шувуу барагцаагаар 62-2.5 сая жилийн тэртээх Кайнозой, Палеозой эринд хамаарах аймшигт хэмээх рhorusrhacidae бөгөөд зөвхөн хошуу нь 70 орчим кг татах гэнэ. Тогоруу төрхт шувуудын багт багтдаг үлэмж шувуу өндрөөрөө доод тал нь нэг, дээшээ гурав хүртэл метр байсан аж.