Мезозой эриний Пермийн галавын үед тодруулбал, ойролцоогоор 251 сая жилийн тэртээд болсон Перм-Триасын сүйрлээр дэлхийн амьд организмын 95 хувь устсанд Сибирийн галт уулс “буруутай” байсан гэж олон улсын геологичид дүгнэжээ. Тэр үед Сибирийн галт уулс идэвхжиж агаар мандалд их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл хуримтлагдан улмаар далай, тэнгисийн усны химийн бүтцийн тэнцвэрт байдал алдагдаж, хүчиллэг болсноор амьтан, ургамал бөөнөөр устсан гэнэ.