Өөрийн хийж, бүтээж байгаа зүйлдээ үнэнч, үр дүнг нь үзэхийн төлөө тууштай, тэгээд ямар ч эрсдлийг давж чаддаг хүнийг мартах хэрэгтэй. Массачусетсийн технологийн институтийн гишүүн асан профессор Ж.Гиббонс тийм л нэгэн аж. Гэхдээ түүнийг магтах уу, зэмлэх үү гэдгээ дор бүрнээ тунгаана биз ээ. Тэрбээр банк дээрэмдчихжээ. Банк руу бүр буутай орсон гэж байгаа. Бас болоогүй ээ, нөгөө гартаа камер бариад, үйлдэл бүрээ баримтжуулан бичиж аваад, цагдаа нарыг ирэхээс өмнө хэргийн газар дээрээс арилаад өгчээ. Ийм нэгэн хэргийг шүүх хурал энэ сарын сүүлчээр болох нь. Профессор байцаалтын явцад урлагтай холбоотой ямар нэгэн туршилт, судалгаа явуулж байгаагаа яриад түүнийгээ баталгаажуулахын тулд банкнаас нэг ам.доллар дээрэмдсэн гэжээ. Тэрбээр гэмт хэрэг хийсэн тухайгаа танилууд болон найз нөхөд рүүгээ утасдаж хэлсэн бөгөөд нэг шавь нь түүнийг цагдаад мэдүүлсэн юм байна.