Хоолоо роботоор хийлгэнэ гэвэл догь уу. Лондоны “Moley” компанийн захиалгаар Оросын зохион бүтээгч робот тогооч хийсэн нь дэлхийд энэ төрөлдөө анхдагч болжээ. Германы Ханноверт болж буй робот техникийн үзэсгэлэн худалдааны үеэр “тогооч залууг” танилцуулжээ. Хоол хийдэг төхөөрөм тус бүр нь 20 жижиг хөдөлгүүр, 129 товчлуур бүхий хоёр хэсгээс бүрдсэн аж. товчлууруудын ихэнх нь гарын хөдөлгөөнийг нь зохицуулдаг учир маш уян хатан, хүнээс дутахгүй гэнэ. Орос “аавтай” робот Лондоны телевизийн “Mастер тогооч” уралдаанд орж, хавчны шөлөөр өрсөлдөн, ялсан юм байна. Ийм мундаг “тогооч” одоогийн байдлаар ердөө ганц л хоол хийж чаддаг. Туршилт амжилттай болсон учраас түүний программп 2000 янзын зууш, хоолны цэс суулгахаар төлөвлөжээ. Үүгээр зогсохгүй орчноо өөрөө цэвэрлэж, сав суулгыг ч угаах гэнэ. Үүний дараа “Moley” робот тогоочийг 2017 оноос худалдаанд гаргах юм. Одоогоор үнийг 14.000 ам.доллараар тогтоожээ.