Огайогийн их сургуулийн судлаачид Британи, Канад, Япон, Герман, Орос, Америкийн 9-16 насны 13.000 хүүхдийн сурах идэвх, түүний хөндлөнгийн нөлөөллийг судалжээ. Тэдний мэдээлснээр хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийн 40-50 хувь нь удамшлын хүчин зүйлээс хамаардаг аж. Үүнээс гадна эцэг эх, багшийн хүмүүжил, сургах арга барил хүүхдийн сурах хүсэлд нөлөөлдөг гэнэ. Тиймээс юм сурахгүй байна, залхуу гэхчлэн хүүхдээ зэмлэхээ азнаад өөрсдийгөө, багшийг нь тандаад үзээрэй гэж америк эрдэмтэд зөвлөжээ.
Дашрамд, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүүхдийн сурах хүслийг ямагт дэмжин, урамшуулж байвал бүтээмж нь дээшилж, тэднийг зоригжуулдаг гэж өнгөрмөн жил мэдээлж байсан. Тэгэхээр дан эцэг эхийн гентэй холбох нь өрөөсгөл байх .