Уул уурхайн “Норильск Никель” компанийн ерөнхий захирал, тус компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг, “ИнтерРос” холдингийн ерөнхийлөгч Владимир Потанин ОХУ-ын хамгийн баян хүнээр тодорсон болохыг “Forbes” сэтгүүлийн жагсаалт харуулжээ.
Тус сэтгүүлийн жагсаалтаар, Потанин 14.8 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн дотор 60-д бичигдэж байна.
2014 онд тэрбээр 12.6 тэрбум долларын хөрөнгөтэй байсан ба дэлхийн хамгийн чинээлэг 200 хүний жагсаалтын наймдугаарт байсан бол "Форбс"-ийн жагсаалтад багтсан ОХУ-ын 85 тэрбумтны дотроос хамгийн баян нь байжээ.