Америкийн Техас мужийн таван настай жаал шинээр барьж буй Худалдааны төвийн барилга орчим тоглож яваад үлэг гүрвэлтэй “учирчээ”. Уг үйл явдал уг нь өнгөрсөн намар болсон ч мэргэжилтнүүд энэ талаар мэдээлэхгүй байхыг хүссэн байна. Хүүгийн олсон үлэг гүрвэлийн олдворыг судалсан эрдэмтэд тухайн газраас өөр хэд хэдэн чулуужсан яс олсон аж. Тэдгээр яс баргацаалбал 100 сая жилийн тэртээд буюу Цэрдийн хожуу, Юрийн дээд үед хамаарах, дөрвөн хөлтэй, өвсөн тэжээлт нодозаврынх гэдгийг судлаачид тогтоосон байна. Дашрамд дуулгахад, энэ төрлийн үлэг гүрвэлийн олдворыг алдарт Офиил Марш 1890 онд олж байжээ. Тэрбээр үлэг гүрвэл судлалын түүхэнд “Ясны дайчин” хэмээгддэг хоёр эрдэмтний нэг билээ. Нодозавр нь нуруун дээрээ олон товгор өргөст бэрсүүтэй, үлэмж биет үлэг гүрвэлүүдтэй харьцуулбал харьцангуй жижигт тооцоогддог юм байна.