Германы нийслэл Берлин хотын оршин суугч 65 настай багш эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд тээж байна. Тэрбээр 13 хүүхэдтэй аж.
Германд төрөлтийн түвшин бууран нэг эмэгтэйд 1.38 төрөлт ногдож байгаа энэ үед Берлиний нэгэн настай багш 14, 15, 16 болон 17 дахь хүүхдээ гаргах гэж байна.
Аннгрет Раунигк гэдэг 65 настай энэ багш эмэгтэйг эр бэлгийн эс болон өндгөн эсүүд ашиглан зохиомлоор жирэмсэн болгожээ. Тэрбээр одоо дөрвөн ихэр хүүхэд тээж байгаа аж.
Тэрбээр дөрвөн ихэр хүүхэд тээж байгаагаа мэдээд цочирдсон хэдий ч үргэлжлүүлэн тээхээр шийджээ.
Түүний 13 хүүхэд нь таван өөр хүний хүүхэд аж. Хүүхдүүдийнх нь хамгийн том нь 44 настай гэнэ. Аннгрет Раунигк долоон ач, зээтэй.
Тэрбээр дөрвөн ихэр хүүхэд гаргах гэж байгаа дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй ажээ.
эх сурвалж: freemalaysiatoday.com