ДБЭТ-т “Кармен” тоглоно. Гал цогтой бүсгүйн түүхийг өгүүлэх уг дуурь энэ удаа бүжгэн жүжиг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болох юм. Ж.Бизегийн хамгийн алдартай хөгжмийн зохиол болох “Кармен”-ийг анх 1999 онд төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын морин хуурын чуулгад зориулсан шинэчилсэн найруулгатайгаар бүжгэн жүжиг хэлбэрээр тавьж байжээ. Уг балетийг Б.Жамъяндагва дэглэж, гол дүрд ДБЭТ-ын захирлаар ажиллаж байсан Б.Сэргэлэн тоглож байсан аж. Харин тавдугаар сарын 6-нд тоглох “Кармен”-ийг Хөгжим бүжгийн коллежийн балетийн ангийн оюутан сурагчид тоглох юм.